Comment.mn

Х.Баттулга Улсын Дээд Шүүхийн үйл ажиллагаанд хүчээр нөлөөлж байна

Женко Х.Баттулга “Хөгжлийн банк”-тай холбоотой олон арван хэргийн эзэн болж өнөөдөр хуулийн өмнө хариуцлага үүрэхэд тун ойрхон байгаа. Одоо түүнд улс төрийн хорогдох байр чухал. Үүний тулд тэр Ардчилсан намыг ямар ч үнээр хамаагүй өмчлөн авахыг хүссэн.

Тиймдээ ч АН-ын даргын сонгууль гэгчийг зохиож өөрөө өөртөөгөө өрсөлдөн ялж түмний шившиг болсон нь саяханы үйл явдал. Хууль бус үйлдлээ ч тэр Дээд шүүхээр хүчээр зөвшөөрүүлэхийг хүссэн бололтой.

Үүний тулд өөртөө бус бусдад эрсдэлтэй шийдэл олжээ. Эмэгтэйчүүд, ахмадуудыг Улсын Дээд Шүүх руу турхируулж, үймээн самуун үүсгэж улмаар тэднийг зулын гол болохыг үүрэгдсэн байх жишээтэй.

Энэ үйл явдлыг сайн ажиглавал 2017 онд Баянгол зочид буудлын гадаа болсон хэргийн 2-р анги гэмээр. Төмөр замын хэргээр шоронд ороход хүрэх үед, жудочдыг авчиран цагдаа нартай мөргөлдүүлж байсан. Хэрэг явдлын хэлбэр нь өөр боловч агуулга нь адилхан л Х.Баттулгыг шорон руу ачуулахгүй байх зорилготой.  

Уг нь бол Улсын Дээд Шүүхээс ямар ч шийдвэр гаргаагүй. Өнөөдөр түүнийг АН-ын даргаар бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Гэтэл Х.Баттулга бусдыг дарамталдаг технологио Улсын Дээд Шүүхэд хэрэгжүүлж шахалт үзүүлж буй нь Шүүхийн тухай болон Шүүгчийн тухай зэрэг хуульд заасан хараат бус байдалд нь халдсан заналхийлсэн, шууд нөлөөлөл гэж үзэхээр байна.

Мөн “Бусдыг амиа хорлоход турхирах нь” эрүүгийн гэмт хэрэг болно. Энэ бол 30 жилийн түүхтэй Монголын Ардчилсан намын бодлого биш. Тийм ч учраас энэхүү зүй бус үйлдлийг АН, намын гишүүд жигшин зэвүүцэж, эсэргүүцэж байна.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.