Монголын хуримын үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хамгийн том албан ёсны “WEDDING EXPO-2022” хуримын үзэсгэлэнд “Талх Чихэр” ХК “Хотол” брэндийн бялуу болон “Түмэн насан” “Атар” хэвийн боовны брэндээр оролцож байна.
Хүнсний ууган манлай үйлдвэр “Талх Чихэр” ХК өнөөдөр Талх, Нарийн боов, Чаналгын төрлийн бүтээгдэхүүн, Хотол бялууны үйлдвэр, Жигнэмэг гэсэн 5 төрлийн үйлдвэр, 886 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Ингэхдээ Олон улсын Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015, Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO 22000:2018, Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага болох ISO/IEC 17025:2018 стандартыг түүхий эд материал татан авахаас эхлээд хэрэглэгчийн гарт бүтээгдэхүүн хүрэх бүх шат дамжлагадаа нэвтрүүлж, хэрэглэгч, харилцагч нартаа эрүүл, аюулгүй, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн хүргэж байна.
4-р сарын 23, 24-ний бямба, ням гарагуудад 11:00-19:00 цагийн хооронд Zaisan Hill Event Hall -д зохион байгуулагдаж байгаа уг үзэсгэлэнд та хүрэлцэн ирсэнээр 5 төрлийн хуримын бялууны багцаас сонголтоо хийн захиалга өгөх боломжтойгоос гадна тавгийн идээ засах хэвийн боовоо ч сонгон захиалж, хүргүүлж авах бүрэн боломжтой.
Үзэсгэлэн худалдааны үеийн зургуудаас…
- 1
- 2
- 3
- 4
- 5
- 6
- 7