Comment.mn

С.Хандаа: Хямд хавтангаас хүний амьсгалын замд нөлөөлөх ХОРТ БОДИС ялгардаг

Тавилга нь бидний амьдралын чимээгүй талбар. Бид өөрсдийн төсөв болон хүсэлд нийцсэн загвартай, өөрсдийгөө илэрхийлэх тавилга худалдаж авахын тулд тодорхой хэмжээний судалгаа хийн сонголтоо хийдэг. Сүүлийн жилүүдэд тавилга үйлдвэрлэлийн салбар хурдтай хөгжиж, илүү чанартай, тав тухтай тавилгыг бүтээхийн тулд олон хүмүүс хичээнгүйлэн ажиллаж байна. Үүний тод жишээ бол “Home furniture” тавилгын компани билээ. Хамгийн чухал нь тус компани бүх тавилгаа эко хавтан ашиглан бүтээж, үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээгээд байгаа юм.

Ингээд орчин үеийн тавилгын хийц, өнгөний хандлага болоод оффис болоод гэртээ хэрхэн чанартай, загварлаг тавилга сонгох талаар “Home furniture” компанийн маркетинг, борлуулалтын менежер С.Хандаатай ярилцлаа.

– Та манай уншигчдад компани болон үйл ажиллагааны чиглэлээ танилцуулахгүй юу?

-Манай компани 2008 оноос хойш тасралтгүй 14 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулан ажиллаж байна. Айл гэрийн өнгө загвар, хэмжээ гээд зайлшгүй байдаг бүхий л хэрэгцээ шаардлагад нийцсэн тавилгуудыг хэрэглэгчдийнхээ хүсэлд нийцүүлэн захиалгаар хийж гүйцэтгэдэг. Манайх эко хавтангаар тавилга хийхээс гадна түүн дээрээ Герман улсын Hеttich брендийн тоноглолуудыг ашиглан бүхий л сэтгэлээ шингээж үйлдвэрлэдэг. Түүнчлэн хавтангуудаа Герман,Австри улсаас оруулж ирдэг болохоор захиалагчид маань найдвартай газар гэж их итгэл хүлээлгэн үйлчлүүлдэг. Мөн үнийн дүнгээс хамаарч хөнгөлөлт, урамшууллаар үргэлж бэлэг барьдаг учир их таатай ханддаг л даа.

-Орчин үед хэрэглэгчид тавилгын материал, хийцэд нэлээд анхаардаг болсон. Тэгэхээр танай тавилгын онцлог юу бол?

-Хүмүүс нэг үеэ бодвол гэрийнхэээ интерьер, загвар, шийдэл дээр голчлон анхаардаг болчихсон, бас минимал хэв маяг, гэр бүл, амьдрах орчин хийгээд эрүүл мэнддээ түлхүү анхаардаг болсон байна. Манай тавилгын хавтан нь байгальд ээлтэй, эрүүл мэндийн стандартын шаардлага хангасан эко хавтан гэдгээрээ онцлогтой. Хүмүүс хэр баргийн мэддэггүй ч хямд хавтангуудаас хүний амьсгалын замд нөлөөлөхүйц хэмжээний хорт бодисууд ялгарч байдаг. Энэ нь эргээд танд болон таны хүүхдэд их сөрөг нөлөөтэй. Тиймээс ”Эко” чанартай материал ашиглан хэрэглэгч нартаа 100% сэтгэл ханамж өгдөг нь бидний давуу тал гэж бодож байна.

– Тавилгад чанартай материал ашиглах нь эрүүл мэндэд сайнаас гадна эдэлгээний тухайд удаан байх. Өөр ямар сайн талуудтай вэ?

-Тэгэлгүй яах вэ. Нэгэнт мөнгө зарж тавилга хийлгэж байгаагийнх эдэлгээ, хэрэгцээ даахуйц чанартайг нь сонгон үйлчлүүлэх хэрэгтэй. Манайх хавтангуудаа Австри болон Германаас оруулж ирдэг гэж дээр дурдсан. Гадуур байгаа хавтангуудыг бодвол үнийн хувьд өндөр байгаа нь тэр үнээ дагаад бас чанарыг илтгэж байгаа гэж боддог. Залуучууд маань үнэтэй байна гээд хямд хавтангаар тавилга хийлгээд тэр нь удалгүй эдэлгээ ч даахгүй, хэврэгээс гадна эргээд өнөөх л яриад байсан хортой хавтанг сонгож эрүүл мэнд цаг зав хөрөнгө мөнгөөрөө дахин, дахин бүү хохироосой гэсэн үүднээс залуучууддаа зориулж “Залуу гэр бүлийг дэмжих хөтөлбөр” буюу ЛИЗИНГ-ээр тавилгаа хийлгэе гэсэн уриатай үйлчилгээгээ санал болгон зөвлөж байна.

“Залуу гэр бүлийг дэмжих хөтөлбөр” буюу ЛИЗИНГ-ээр тавилгаа хийлгэе гэсэн уриатай үйлчилгээтэй гэж байна. Энэ үйлчилгээ залуу гэр бүлийн анхаарлыг нэлээн татах байх. Шаардлага болон нөхцөл нь юу бол?

Санасан, өөрсдийн хүссэн тавилгаа хийлгэе гэтэл мөнгө санхүүгийн хувьд хүрэлцэхгүй байгаа гэр бүлүүдэд олгож байгаа уян хатан нөхцөлтэйгөөр урьдчилгаа 50 хувиа төлөөд л 18 сарын хугацаатай ямар нэгэн банк болон банк бусаар дамжихгүйгээр компанийн хувь лизингийн үйлчилгээгээр тавилгаа хийлгэх боломжтой. Үүнийг манай компаниас залуу гэр бүл гэлтгүй бусад үйлчлүүлэгч нартаа үзүүлж байгаа хамгийн онцгой боломж гэж бодож байна.

  • Эко хавтангийн бусад хавтангаас ялгарах онцлог, заавал сонгох шалтгаан, давуу тал, эдэлгээний хугацааг бүрэн тайлбарлаж өгөхгүй юу?

Бидний хэрэглэгчдэдээ санал болгоод байгаа энэхүү эко хавтан гэх ойлголт нь 1960-аад онд Герман улсад үүсэн тавилга хийж буй хавтангийн наалдуулагч бодисын хэмжээнээс хамааран энэхүү стандарт гарсан. Е1,Е0 стандартын хавтан нь эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй гэдгээрээ хамгийн тол ялгаатай болон давуу талтай. Бусад хавтангууд нь халуунд ууршин задрал явагдаж түүнээс задарч буй хорт бодисууд нь амьсгалын замд гуурсан хоолой болон уушгины хорт хавдар үүсгэх ноцтой хорт бодисыг гадагшлуулж байдгийг хүмүүс бараг л мэддэггүй. Эдэлгээний хувьд урт насжилттайгаас гадна эко хавтанг сонгон тавилгаа хийлгүүлвэл эрүүл мэнддээ бас нэгэн хөрөнгө оруулалт хийж байгаа юм.

-Тавилга үйлдвэрлэлийн салбарт 14 жил гэхээр маш тогтвортой ажилласан байна. Энэ урт хугацаанд хүмүүсийн сонирхол хэрхэн өөрчлөгдсөн бол?

-Энэ олон жил хэрэглэгчдийнхээ итгэлийг алдахгүй ажиллахад байгууллагын маань чадварлаг хамт олон хамгийн их чухал нөлөө үзүүлсэн. Уран загвар, шил толь гэрлээс эхлээд гоёмсог байдалд хүмүүс ихээхэн анхаардаг байлаа. Түүгээрээ гэрийнхээ өнгө үзэмжийг холбодог байсан. Харин сүүлийн жилүүдэд нийгмийн чиг хандлага хүмүүсийн үзэл бодол арай орчин үелэг, залуулаг болж бүгд л эмх цэгцтэй, цэвэрхэн, илүү дутуу чимэглэлгүй тавилгууд сонирхох болжээ

-Гэрийн тавилгаас гадна оффис тавилгын захиалга ч их ирдэг байх. Үйлчлүүлэгчид голчлон юун дээр анхаардаг вэ?

-Оффис болон шинээр байгуулагдаж байгаа эмнэлэг, гоо сайхны газруудаас эхлээд олон байгууллага холбогддог л доо. Тэд өрөөний зохион байгуулалт болон ажилчдадаа, үйлчлүүлэгчдэдээ таатай, тав тухтай нөхцлийг бүрдүүлэхэд тавилга захиалга дээрээ түлхүү анхаардаг. Бид ч түүн дээр нь хамтарч шинэлэг санаа бодлоороо тусалдагтаа баяртай байдаг шүү.

-Энэ жилийн тавилгын загвар болоод өнгөний трэнд юу байгаа бол. Өрөө тус бүрээр тайлбарлаж хүмүүст хэлбэл их тус болох байх л даа?

-Хүмүүс ихэвчлэн цагаан, саарал, завсрын өнгөнүүдийг их сонгодог болсон. Энэ жилийн хувьд саарал өнгийг нэрлэмээр байна. Трэнд гэхээсээ илүү өргөнөөр сонгож байгаа юм л даа. Гал тогооны хувьд ихэвчлэн цагаан, саарал өнгийг хольж хийлгэдэг. Хувцасны шкафын хувьд цулгуй цагаан юмуу бэйж өнгөтэйгөөр сонголтоо хийцгээдэг. Ямар өрөөнд ямар өнгөтэй ханатай зохицох эсэхээс нь хамаарч өнгийг нь уусгаж сонгоход нь манай дизайнерууд тусладаг.

– Та шинээр тавилга авахаар төлөвлөж буй хүмүүст юу гэж зөвлөх бол?

-Шинэ тавилга авахаар төлөвлөж буй хэрэглэгч нартаа үнэ ханшаас нь урьтаж туршлагатай, чадварлаг хамт олон сонгож ямар материал ашиглаж байгааг нь мэдэх хэрэгтэй. Түүнээс гадна судалгаа сайн хийж цаг болон мөнгө санхүү дээрээ өөрт ашигтай зөв сонголтыг хийгээсэй гэж зөвлөмөөр байна.

  • Фэйсбүүк хуудас: Home furniture
  • Холбогдох утас: 7277-2020
  • Хаяг: Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 7-р хороолол, Их тойруу-60, Барилгын дэвшилтэт технологийн төв 603 тоот /100 айлын уулзварын баруун хойно AMPER HOUSE 603

Ярилцсанд баярлалаа

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.