Comment.mn

ЗТХ-ийн сайд Л.Халтар ажлаа өгөөгүйн шалтгаан юу байв?

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг 3 дугаар сарын 15-нд нээж, тээвэрлэлтийг эхлүүлнэ, чадахгүй бол ажлаа өгнө гэж өнгөрсөн 1 сард ам алдсан ЗТХ-ийн сайд Л.Халтар хэлсэн үгэндээ хүрч чадаагүй учраас огцрох асуудал нь Засгийн газрын хэмжээнд яригдаад эхэлсэн тухай мэдээлэл цахим орчинд гарсан.

Тэгвэл энэ мэдээлэл ортой бөгөөд өнгөрсөн долоо хоногийн /3 сарын 16/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЗТХ-ийн сайд Л.Халтар Ерөнхий сайд болон танхмийн гишүүддээ хандан Дарханы замыг хугацаанд нь нээх боломжгүй болсоноо хэлж, харин Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын үйл ажиллагааг нээх хугацааг 10 хоногоор хойшлуулж, 3 сарын 25-ны өдөр нээчихээд нэр төртэйгээр ажлаа өгөхөө илэрхийлж, өөрт нь 10 хоногийн боломж өгөхийг хүссэн байна.

Тэрбээр хэлсэн үгэндээ хүрэхийн тулд Монголын Төмөр замтай хамтран Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг нээх үйл ажиллагааны урилгыг хэвлүүлэн Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүдэд тараан өгсөн байна. Сандарсан сайд 3 сарын 25-ны өдөр яаран “хүчээр” нээлтийг хийхээр төлөвлөж байгаа аж.

Монголчууд бид “үлдэх хүнээр тэмээн жингийн ачаа бүү татуул” гэдэгчлэн ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн Л.Халтарын “Нүглийн нүдийг гурилаар хуурав” гэх үгний биелэл болсон бэлтгэл нь хангагдаагүй, улсын комисс хүлээж аваагүй Тавантолгой-Зүүнбаянгийн 416 км төмөр зам дээр нээлтийн үйл ажиллагааны дараа осол эндэгдэл гарвал хэн хариуцлагыг нь хүлээх вэ?

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.