Сар шинийн баяр тун удахгүй болж бууз баншны эрэлт нэмэддэг. Энэ үед гарал үүсэл нь тодорхойгүй , гар аргаар хийсэн бууз , банш худалдан авч иргэд эрүүл мэндээрээ хохирох эрсдэл гардаг байна.
МХЕГ -аас иргэдийг албан ёсны хаяг шошготой , гарал үүсэл тодорхой , чанар аюулгүй байдлыг бүрэн хангасан үйлдвэрлэгч нараас худалдан авалт хийхийг анхааруулж байна.
Сар шинийн баярын өдрүүдэд нэмэгддэг бууз баншны эрэлтийг дагаж , иргэд мөнгө олох зорилгоор гэрийн нөхцөлд , чанарын шаардлага хангаагүй газар , бууз баншийг гар аргаар хийж худалддаг зөрчил жилийн энэ үед эрс нэмэгддэг байна.
Тодруулж хэлбэл үхрийн мах гэж хэлсэн ч ямаа тэмээний махыг ашигладаг , дээр нь төрөл бүрийн өвчин үүсгэх , нян үржих эрсдэлтэй бохир орчинд бэлтгэж байгаагаас иргэд эрүүл мэндээрээ хохирох нөхцөл үүсдэг байна.
Тиймээс сар шинийн баяраар үйлдвэрийн бууз банш худалдан авч хэрэглэдэг иргэн та юуны өмнө албан ёсны зөвшөөрөлтэй , чанар аюулгүй байдлыг бүрэн хангасан ,гарал үүсэл нь тодорхой , томоохон үйлдвэрлэгчдийн худалдаанд гаргадаг , сав баглаа , шошго нь стандарт хангасан орц найрлага хадгалах , хугацааг тодорхой заасан газраас худалдан авч ,өөрийн болон гэр бүл , урьсан зочдын эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэйг мэргэжлийн хяналтын ерөнхий газраас анхаарууллаа
МХЕГ-ЫН ХҮНСНИЙ ЧАНАР СТАНДАРТЫН ХҮНСНИЙ ЧАНАР, СТАНДАРТЫН ХЯНАЛТЫН УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ Л. БАЯСГАЛАН
Энэ салбарт ажиллаж байгаа туршлагатай компаниуд чанар аюулгүй байдлыг нэг номерт тавихаас гадна зориулалтын хөлдөөгчинд бууз баншийг хөлдөөдөг байна. Гэтэл гэрийн нөхцөлд гар аргаар энэ төрлийн бизнесийг хийж байгаа хүмүүс ариун цэврийн ямар ч баталгаагүй ,шууд гадаа бохир орчинд хөлдөөдөг гэдгийг ч анхаарууллаа.
МОНГОЛЫН ХҮНСЧДИЙН ХОЛБООНЫ МЕНЕЖЕР Г.АРИУНАА
Мэргэжлийн хяналтын байгуулгад мэдэгдэхгүй , гэрийн нөхцөлд хийсэн бууз баншаа гэр хорооллын дэлгэрүүдээс гадна facebook-ээр худалдаж иргэдэд нийлүүлдэг байна. Тиймээс иргэдийг чанартай баталгаатай газраас худалдан авалт хийхийг анхааруулж байна.