Comment.mn

Tuvza брэнд гоо сайхны бүтээгдэхүүний дизайныг бүтээж дэлхийн зах зээлд гаргажээ

Дизайнер А.Түвшинзаяагийн үүсгэн байгуулсан Tuvza брэнд монголдоо хэдийнээ нэрээ дуурсгах болсон билээ. Загварын хот Миланд суралцаж байхдаа Bulgary брэндийн шинэ сүрчигийн сурталчилгаанд зориулан дизайныг нь зохион бүтээж, эх орныхоо нэрийг гаргаж явсан юм. Монголдоо өөрийн брэндээ үүсгэн байгуулаад багагүй хугацааг үдэж буй  дизайнер А.Түвшинзаяа дэлхийн томоохон зах зээл гэгддэг Хятад улсын гоо сайхны компанитай хамтран ажиллаж байгаа гэнэ.

Тэрбээр өөрийн цахим хуудастаа, Үндэснийхээ хэв шинжийг агуулсан уруулын будаг маань 6 өнгөний сонголтоор кремтэйгээ хосоороо бэлэн боллоо. Бүтээл бүтэхэд олон хүний хөдөлмөр шингэсэн баг бүрэлдэхүүний ажлын үр дүн байдаг. Хамтран ажилласан та нартаа баярлалаа гэсэн юм.

Бүсгүйчүүдийн хамгийн гол гоо сайхны бүтээгдэхүүн болох уруулын будаг, нүүрний кремны дизайн дээр ийнхүү ажиллажээ.

Tuvza брэнд-ын хамт олон Queen Collection -ны ерөнхий дизайн дээр ажиллахдаа Монгол хатадын дүр төрхийг гоо сайхан үндэснийхээ хэв маягтай хослуулан бүтээхийг зорьсон байна. Цаашдаа ч энэхүү гоо сайхны бүтээгдэхүүний дизайныг хариуцан ажиллах гэрээ байгуулжээ.

Монголынхоо нэрийг дэлхийн зах зээлд нэвтрүүлж байгаа нь сайшаалтай. Queen Collection-ны нүүр царай болсон моделиудын дээлийг урлахдаа үндэсний хэв маягийг шингээжээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.