Comment.mn

Орфей театр ГЭМ ЗЭМ постдрамын жүжгээр хөшгөө нээлээ

0
Монголын театрын урлагт шинэ өнгө төрх, цензур, өрсөлдөөний талбар бий боллоо. Тодруулбал, Орфей театр Русский дом-ын дэргэд үүсгэн байгуулагдаж анхны уран бүтээлийн хөшгөө  Ф.М Довтоевский алдарт романаас сэдэвлэсэн ГЭМ ЗЭМ жүжгээр өчигдөр нээлээ.

МОрфей театр нь дэлхийн сонгодог, шинэ, шилдэг бүтээлийг орчин үеийн театрын чиг хандлагаар бүтээн туурвиж үзэгчдэд хүргэн, олон улсад Монголын театрын чансааг таниулах зорилготой аж. Тус театрын ерөнхий продюсер  Төмөрсүхийн Ариунчимэг, Өнөөдөр үнэхээр сайхан өдөр болж байна. Орфей театрын маань нээлт агуу зохиолчийн уран бүтээлээр ийнхүү нээлтээ хийж байгаадаа баяртай байна. Оросын сонгодог зохиолоос сэдэвлэсэн сонгодог бүтээлүүдээ энэхүү театрынхаа тайзнаа үргэлжлүүлэн та бүхэндээ зориулан тавих болно. Театрынхаа нээлтийг энэхүү агуу зохиолчийн мэндэлсэн сайхан цаг тохиолдолд нээж байгаадаа үнэхээр их билэгшээж байна. Ингээд манай театрт хүрэлцэн ирсэн та бүхнийгээ нээлтийнхээ жүжигт урин залъя гэв.

Энэ жил Оросын холбооны улстай Монгол улс дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой, Зохиолч Ф.М.Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан Оросын шинжлэх ухаан, Соёлын төв буюу Русский дом дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран ОРФЕЙ театрыг ийнхүү нээж буй юм.

Гэм зэм жүжгийн ерөнхий найруулагчаар Мягмарнарангийн Батболд, Зохиолчоор Ядамсүрэнгийн Баяраа, Ерөнхий зураачаар Лхагвасүрэнгийн Батбилэг, Зөвлөх продюсер Амгалан Ринчинович Базархандаев, Уран сайхны удирдаачаар Хорлоогийн Отгонтуяа нар ажиллажээ.

Гэм зэм жүжгийн зохиолч Я.Баяраа: Алдарт зохиолч Ф.М.Достоевскийн 200 жилийн ой дахин тохиохгүй. Харин 300 жилийн ойг нь бидний ихэнх нь үзэхгүй байх. Тиймээс найруулагч М.Батболд Энэ бол алдаж болохгүй агшин гэж хэлсэн. Нөгөөтэйгүүр Б.Лхагвасүрэнгийн Атга нөж, Б.Цогнэмэхийн Тэнгэрийн хүү зэрэг туульсын жүжгүүдийг эс тооцвол ийм өргөн хүрээг хамарсан жүжиг сүүлийн 30 жил тоглогдоогүй. Энэ хүмүүс юуны төлөө цугласан гэхээр цаана нь Ф.М.Достоевский бий. Харин жүжгийн зохиол болгосны хувьд бол аливаа нэг бүтээл юм уу ном төрөхөд редакц концепт, системд ордог шүү дээ. Үүнтэй адил бид багийн ажиллагаагаар зохиолын гол үйл явдал, үзэл санаануудыг ялгасан. Тэр дундаасаа зохиомж шийдлүүдийг мөн түүвэрлэж гаргасан гэх мэтээр зохиол бүтэх процесс маань өөрөө олон алхамтай байлаа. Бид үндсэн үзэл санаа, үндсэн элементүүдыг үлдээгээгүй гэж найдаж байна. Зохиолоос юу ч үлдээгээгүй мэт драматуркаа өрөхийг хичээсэн.

Найруулагч Ц.Хүсэлбаатар Бидэнд үлгэр жишээ болсон сайхан шинэлэг, уур амьсгалыг постдрамаар орчин үе рүү оруулжээ. Нүсэр биш Минимал байгаа нь их таалагдлаа. Найруулагч М.Батболдын өөрийн дэвшүүлсэн санаа, жүжигчидтэйгээ ажилласан байдал, орчин үеийн техник технологи ашигласан гээд энэ шүүх хуралтай ярих юм алга, сайхан боллоо. Дэлхийн сонгодог бүтээлтэй танилцах завшааныг бидэнд олгож байгаа авьяаслаг найруулагч гарч ирж байгаад олзуурхаж байна. Жүжигчдээсээ онцгойлон Д.Лхагваадаа баяр хүргэе.

Чи сайн жүжигчин гэдгээ харуулж чадлаа. Залуус өөрсдийгөө хаана явж байгаагаа Гэм зэмээс харах боломжтой. Сайн талаа харуулж явна уу, өөрийн муутайгаа нүүр тулсан уу. Өөрийгөө олно гэж юу вэ? Заавал ийм хүнд байдалд орсон хойноо олох шаардлага бий юу? гэдгийг энд ирээд нэг харчихвал маш олон зүйлээс өөрийгөө хамгаалж чадна шүү дээ. Могойн эрээн гаднаа хүний эрээн дотроо гэдэг. Хүний доторх эрээнийг нааш нь дэлгэж харуулж байгаа нь энэ жүжгийн онцлог хэмээн жүжгийн үзсэн сэтгэгдлээ хуваалцлаа.

ГЭМ ЗЭМ жүжгийн дараа хүрэлцэн ирсэн зочидтойгоо уран бүтээлчид тусгай хөтөлбөрийн дагуу нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлсэн юм. Орфей театрын нээлтийн ёслолын ажиллагааны үеэр сонгодог хөгжим эгшиглэж, хамтдаа зургаа авахуулах тайзыг тусгайлан засаж бэлтгэсэн нь зочдын сэтгэлд ихэд нийцэв.

Жүжгийн дүрүүдийг танилцуулвал,

Раскольников Д.Лхагва

Разумихин Д.Түвшинбаяр

Алена Ивановна Д.Ганцэцэг

Соня Г.Золзаяа, Б.Должинсүрэн

Дуня Х.Баярмаа

Пульхерия Александровна Г.Урнаа

Мармеладов П.Эрдэнэзаан

Свидригайлов Ц.Төмөрбаатар

Лужин Ш.Доржсүрэн

Порфирий Петрович Б.Одгэрэл, Б.Баярсанаа, П.Дайриймаа, Д.Өсгүүнбилэг, А.Анужин,

Зосимов Х.Цасчихэр

Заметов У.Эрдэнэбаяр

Офицер Б.Цогбаяр

Оюутан Ж.Тэмүүлэн нар тогложээ.

Гэм зэм 25, 26-ны хоёр өдөр нээлтийн тоглолттой бөгөөд арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 10 хүртэл өдөр бүр 19.00 цагаас үзэгчдийн хүртээл болох юм. Тасалбарыг Ticket.mn сайтаар захиалж болохоос гадна РЦНК-гийн касс, Орфей театрын фэйсбүүк хуудаст хандах боломжтой аж.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.