Нийслэлийн засаг даргын тамгын газраас Чингисийн төв талбай дээр 12 дугаар сарын 31-ны шөнө “Мөнгөн шөнө” арга хэмжээг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан баруун зүүн талын замыг оройн 20.00 цагаас 01.00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлах болсон байна. Мөн тээврийн хэрэгслийн зогсоол хомс байдаг учраас ойролцоох байралдаг төлбөртөй зогсоолууд /Спортын төв ордны зогсоол, Улаанбаатар зочид буудлын зогсоол, Драмын театр, Хангарьд ордны баруун талын зогсоол гэх мэт/ үнэ төлбөргүй ашиглахаар болжээ.
Эх сурвалж: www.shuurhai.mn