Comment.mn

Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ч.Болормааг АТГ-аас шалгаж эхэллээ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Ч.Болормаа нар цар тахлын хүнд үед 6 сая төгрөгийн одон медаль тараасан мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан.

Тэгвэл Чингэлтэй дүүргийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ч.Болормааг Авлигатай тэмцэх газраас Эрүүгийн хуулийн 22.1.3 дахь заалтаар буюу Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгаж эхэлжээ.

Түүний аж ахуй нэгж, хувь хүмүүсийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан “дарамтлах”үйлдэл нь хэрээс хэтэрсэн тул ийнхүү АТТ-т шалгуулах үндэслэл болсон байна.

Эх сурвалжийн хэлж буйгаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Ч.Болормаа нь бусдыг “дарамтлахдаа” УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы нэрийг барьдаг бөгөөд “намайг Т.Аюурсайхан гишүүн явууллаа. Миний ард гишүүн байгаа” гэх мэтээр иргэдэд “томордог” байгаа юм.

Үүгээр ч зогсохгүй дүүргийн, хорооны цагдааг ашиглаж иргэдийг дарамталдаг гэдгийг хэлж байна.

Сонгуулиар сайн ажилласаны шагнал болгож өмнөх орлогч даргыг унаган тус албан тушаалд очсон Ч.Болормаагийн энэ мэт үйлдэлд дүргүйцэх иргэд олон байдаг бөгөөд иргэддээ үйлчлэх ёстой төрийн албан хаагч ийнхүү иргэдээ дарамталж байгаа үйлдлийн хуулийн байгууллага ямартай ч шалгаад эхэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: ТАС.МН

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.