УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ. Тэд энэ үеэрээ: “АН-ын 100 гишүүний гарын үсэг цуглуулах аян идэвхтэй өрнөж байна.
Нийт 21 аймаг, 9 дүүргээс цуглуулах ёстой байгаагаас одоогийн байдлаар дөрөвхөн газраас гэхэд л 21 мянган гарын үсэг цугларсан” гэв.
Мөн тэд АН-ын дарга С.Эрдэнэд АН-ын их хурлыг 2021 оны 8-р сард багтаан хуралдуулах шийдвэрийг 7 сарын 7-ы дотор гаргах, мөн уг шийдвэрээ гаргаад 7 сарын 9-ий дотор С.Эрдэнэ өөрөө АН-ын даргаас огцрох шаардлага хүргүүлж буйгаа зарласан юм.