Comment.mn

Өршөөлийн хуульд нийт 1,013 хоригдол хамрагдуулж, жолооч нарын торгуулийг нэг удаа тэглэнэ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

Тэрээр “Хуулийн төсөл батлагдвал 150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж, 374 хоригдлын хорих ялыг сольж, 469 хоригдлын хорих ялаас хоёр жилийг хасаж, өсвөр насны 25 хүн нийт 1013 хоригдол хамрагдаж, 3129 хоригдол үлдэнэ. Мөн хорих ял оногдуулахгүйгээр тэнэсэн 2483, хориг ял оногдуулсан ч шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 158, хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаж чөлөөлсөн 1274, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 160, нийт 3915 этгээд хамрагдана. Мөн барилдах эрхээ хасуулсан бөхчүүдийн барилдах эрхийг нэг удаа сэргээхээр хуулийн төсөлд тусгасан” гэлээ.

Өршөөлийн хуулийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө хэмээн заажээ. 

Тэгвэл тус хуулийн төсөлд жолооч нарын гаргасан зөрчилд оногдох торгуулиудыг нэг удаа өршөөж, тэглэх агуулга багтсан байна. Тодруулбал Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш цагдаагийн байгууллага 168 тэрбум 648 сая төгрөгийн торгууль ноогдуулсан. Эдгээрээс 73 тэрбум 339 сая нь төлөгдөөгүй байдаг байна.

Үүнд жолооч нараас гадна танхайрсан, тамхины хяналтын тухай хууль зөрчсөн, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан зэрэг зөрчил гаргасан иргэдийн торгууль ч мөн багтах юм.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.