Comment.mn

Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч хэзээ тангараг өргөх вэ?

Урьдчилсан байдлаар Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүх сонгогдоод байна. СЕХ бүх хэсгийн хороод одоогоор бүх саналыг гараар тоолж байна.

Ерөнхийлөгч хэзээ тангараг өргөх вэ гэдэг асуулт анхаарлын төвд байна.

Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөх журмыг хуулиндаа ингэж заажээ.

Сонгуулийн тухай хуульд нийт сонгогчдын олонхийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх тухай шийдвэрийг санал хураалт дууссан өдрөөс хойш АРАВ ХОНОГИЙН ДОТОР сонгуулийн төв байгууллага Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ гэж заасан байна.

Монгол Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргасны дараа Ерөнхийлөгч Улсын Их Хурлаас товлон тогтоосон өдөр, цагт Монгол Улсын Их Хуралд Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө.

Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журмыг   https://www.legalinfo.mn/annex…    дарж үзнэ үү?

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.