Comment.mn

Монгол Улс ирэх зургаан жил улсаа удирдах шинэ ТӨРИЙН ТЭРГҮҮНЭЭ сонголоо

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон нутгийн цагаар 22 цагт хаагдан санал хуудсаа тоолж, урьдчилсан дүгээр МАН-аас нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгуулж Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож байна. 

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, Зөв ХҮН электорат эвслээс Д.Энхбат нар нэрээ дэвшүүлсэн юм. Энэ удаагийн сонгуулийн нэг онцлог нь сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигч нь ирэх зургаан жил Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллах юм. Өмнө нь тус албан тушаалын хуулийн хугацаа дөрвөн жил байсан билээ. 

Урьдчилсан дүнгээр нийт сонгогчдын 58.99 хувь нь саналаа өгсөн бөгөөд үүнээс Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх 67.3 хувийн санал авсан бол АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ 5.8, “Зөв хүн-Электорат” эвслээс нэр дэвшсэн Д.Энхбат 20.9 хувийн санал авчээ.

Мөн  66 орчим мянган хүн “цагаан сонголт” буюу нэр дэвшигчдийн хэнийг нь ч дэмжээгүй байна.

Энэ удаагийн сонгуулийн зардлыг 26 тэрбум төгрөгөөр баталсан. Монголчууд 1993 оноос хойш Төрийн тэргүүнээ дөрөв дөрвөн жилээр сонгож ирсэн бол 2021 оноос эхлээд зургаан жилээр сонгож байгаа. Түүнчлэн нэг удаа сонгогдсон Ерөнхийлөгч дахин нэг удаа нэр дэвших эрхтэй байлаа. Харин Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа зургаан жилийн хугацаанд Ерөнхийлөгчөөр ажилласан хүнийг дахин нэр дэвшүүлэхгүй байхаар хуульчилсан.

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ухнаагийн Хүрэлсүхийн товч намтар

Төгссөн сургууль, мэргэжил

  • 1985 онд Нийслэлийн арван жилийн хоёрдугаар дунд сургууль
  • 1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг Улс төрийн курс,
  • 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр,
  • 2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал

  • 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
  • 1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
  • 1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх
  • 1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал
  • 1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
  • 1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх
  • 2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
  • 2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
  • 2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын асуудал эрхэлсэн сайд.
  • 2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд
  • 2007 оноос Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
  • 2008 – 2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.
  • 2014-2015 Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
  • 2016 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
  • 2017 оноос 2021 оны нэгдүгээр сарыг хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдаар ажилласан.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.