Comment.mn

Дуучин Энжи күүл харагддагийн нууц нь TUVZA гэнэ

Хүүхдийн дууны урлагт од болон гялалзаж яваа Энжиг анх “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн өхөөрдөм оролцогч бяцхан чонын дүрээр нь таньдаг болсон. Өдгөө хүүхдүүд түүний дуу, клипийг даган дуулж, үлгэр дуурайлал авдаг болжээ. Түүний клип болгон өнгөлөг гэрэл цацруулж, хайр мэдрүүлсэн байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Тэрбээр монгол хүүхдүүддээ зориулан урлаж буй TUVZA брэндийн нүүр царайгаар тодорчээ.

Дизайнер А.Түвшинзаяа Дэлхийн загварын хот Миланд байхдаа   TUVZA  брэндээ үүсгэн байгуулжээ. Тэрбээр Италийн Милан хотноо загвар, дизайны чиглэлээр магистраар суралцаж төгссөн аж. Ингээд эх орондоо ирээд хүүхдийн хувцасаар бүтээлээ эхэлж буй залуу уран бүтээлч юм. 

А.Түвшинзаяа нь Итали улсад суралцаж байх хугацаандаа 1980-аад онд алдар нэр нь түгсэн “Gianni Tolentino” ажиллаж байсан арвин их туршлагатай дизайнер юм. Мөн “Bulgary” брендийн шинэ сүрчигийн сурталчилгаанд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулсан чадварлаг нэгэн билээ.

Тус брэндээр монгол хүүхэд бүр гоёх бүрэн боломжтой бөгөөд зөвхөн таны хайртай үрсэд зориулж мэргэжлийн дизайнерууд баг хамт олноороо өөрсдийн гараар хайраа шингээн урладаг. Бусдаас содон, биед тав тухтайгаас гадна хүүхдийн тань хөдөлгөөн саад учруулахгүй.

Дуучин Энжи удахгүй болох Эх үрсийн баярт зориулсан “Багачуудын яриа” нэвтрүүлэгт оролцохдоо ч тус брэндийн хувцсаар гоёжээ. Түүнд TUVZA монгол брэндийн материал, загвар, чанар гээд бүгд л их таалагдсан хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.