Comment.mn

Хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргаа буудаж хөнөөгөөд, зугтжээ

Говь-Алтай аймгийн Алтай суман дахь хилийн цэргийн ангид алба хааж байсан хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргаа буудаж хөнөөгөөд, зугтсан хэрэг урьд шөнө гарсан байна. Уг хэргийн талаарх дуудлага өчигдөр орой 22:58 цагт цагдаагийн байгууллагад иржээ.

Хоёр цэрэг галт зэвсэг, 50 сумтай зугтаасан аж. Тэднийг эрэн сурвалжлах ажиллагааг цагдаа, хилийн цэргийн байгууллага хамтран зохион байгуулж эхэлжээ.

Хэргийн талаар ХХЕГ-аас албан ёсны мэдээлэл өгнө гэлээ. 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.