Өчигдрийн
11 цагийн мэдээллээр 602 тохиолдол илэрч, нийт батлагдсан тохиолдлын
тоо 10.820 болсон. УОК-оос иргэдийн халдвар хамгааллын дэглэмээ сайн
баримтлахгүй бол өдөрт батлагдах халдварын тоо 1000-д хүрнэ хэмээн
сэрэмжлүүлж байсан.
Тэгвэл сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 831 тохиолдол бүртгэгдсэн байна. Түүнчлэн нас баралт нэгээр бүртгэгдсэн байна.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр – Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийх явцад 831 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 11,651 болж байна. Эдгээр нь бүгд дотоодын халдвар бөгөөд
- 731 нь Улаанбаатар хотод батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 8,906 болсон.
- 99 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1,358 боллоо.
- Эмнэлгээс шалтгаалах 1 халдварын тохиолдол бүртгэгдлээ.
Сүүлийн хоногт 13 аймагт халдварын тохиолдол нэмэгдсэн бөгөөд Төв, Ховд аймагт олон тохиолдол бүртгэгдсэн байгаа.