Comment.mn

З.Лонжид: Монголчуудын дунд хаанаас ирсэн хэн болох нь мэдэгдэхгүй маш олон хүн байна

2011 онд хэвлэгдсэн “Түүх сөхөхүй” бүтээлдээ манай нэрт судлаач Харнууд З.Лонжид: “Монголчууд бидний дунд нэр ус алдар нь бидний аав ээжээс олонтой сонсогдох боловч чухам хэн юм бэ? гэдэг нь мэдэгддэггүй, хаанаас яаж ямар зорилгоор ирсэн юм бэ гэдэг нь тодорхойгүй олон хүн түүх домог болж үлдсэн бий. Тодруулбал, халимаг Дамбийжанцан, швед хэмээх Ларсон, Кребс, Хятадын Чин И, Сюй Шужан, Польшийн Оссендовский, Котвич, Барон Унгерн, буриад Ванданов… генерал Бакич… Корстовец… гэх мэт гэжээ. Энэ нэр олон зууны турш урт удаан үргэлжилнэ.

Улаанбаатарын төвд хөшөө нь боссон Марко Поло хэмээх Италийн худалдаачин нэртэй Ромын хамбын суурин тагнуулаас авахуулаад шар Дамдинсүрэн Симуков, Николай Рерих, Саж лам шар дээлт шарын шашны эрх барьсан Оюутолгойн Фридланд, Стивин Сигал…атаман Семенов, Энэтхэгийн Ренбичууд… Төвдийн хутагт хувилгаад.. Далай лам Ванчинбогд нар… Богд зонхов, 8, 9-ээр Богдууд… Дөрвөд далай хааны Иш Вау, шарилчин, авсчин хужаа нар, Ховдын Чойниз хятад, орилоо Түмэнжаргал, Говь-Алтайн Чойроо, Мишка… хужаагаас авахуулаад мянга мянган этгээдүүдийн ул мөр үлдсэн бий.  Тэдгээрийн дотроос 35 жилийн хугацаанд Монгол нутагт хэд хэдэн удаа ирж янз бүрийн үйл явдалд оролцож цол, хэргэм хүртэж тамга өргөмжлөл шагнуулж түүнийгээ цуцлуулж хураалгаж яваад Монголын баруун өмнөд хийлийн ойролцоо төрийн цаазаар авахуулсан. Ижил мөрний халимаг ойрад Дамбийжанцан бол нэг тодорхойгүй мөртлөө нэг тод жишээ юм” гэж Лонжид гуай хэлсэн байгаа юм. Монгол улсад төдийгүй Монголын сум баг бүрт ийм тодорхойгүй Дамбийжаанууд олон байгаа юм. 1990 онд Өвөр Монголоос хуучин бичгийн машин, хуучин муутуу цаас авч ирж байгаад зарим түүхчдийг хөлслөн намтар түүхээ сольж төрийн тэргүүн болсон нэг биш хүн байна. Эд МАХН-ын байшинг галдан шатаасан нэрээр МАХН-ын архивыг зөөсөн байна. Тагнуулын Төв Газар архивын байшинг шинэчилж барих нэрийн дор хаанаас яаж ирснээ балласан байна. Баллахдаа Ю.Цэдэнбалын 44 жил хөтөлсөн, Шагдарсүрэн мэтийн 60 жил тэмдэглэсэн өдрийн тэмдэглэлүүдийг устгасан байна. Ийм хоёр тэмээтэнгүүдийн домог үнэхээр олон. Жишээ нь Оюутолгойн Фридланд Хөвсгөлийн хойт тайгад толь бичиг барьсан, хоньчин хүүхдээс юм асуусан тэнүүлчин явсан гэж байгаа юм.

Оюутолгойн найран дээр Чойхамба: “Бурхан шашин шүтдэг буянтай хүү гар хоосон ганц ч тэмээгүй Монголд ирээд Монголын баялгийг идэх амны билэгтэй хүү” гэж хэлсэн байгаа юм. Оюутолгойн гэрээний дараа тэрээр тэрбумтан болж өвөг дээдсийнхээ олон зууны өрийг  төлсөн байгаа юм. Ийм урвасан хулгай Дамбийжаа нар газар сайгүй.  Эх сурвалж: “Хөх толбо” сонин

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.