Хуурай замын цэргийн командлалын харьяа Зэвсэгт хүчний 326 дугаар ангид энэ сарын 28-ны өдрийн 22.45 минутад тус ангид алба хааж байсан байлдагч Б даргадаа зодуулан хүнд гэмтэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдээд байсан.
Харамсалтай нь өнгөрсөн шөнө байлдагч нас баржээ.
Талийгаач 2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар Зэвсэгт хүчний 326 дугаар ангид татагдан очиж алба хааж байсан. Түүнийг харуулын үүрэг гүйцэтгэж байх үед нь тухайн өдрийн харуулын дарга, салааны захирагч дэслэгч Г байлдагчийн дүрмийн бус харилцааны зөрчил гарган байлдагчийн биед халдсан тухай Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээлсэн.
Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.