ЭМЯ-наас КОВИД-19 халдварын шинэ мэдээллийг хүргэж байна. Сүүлийн 24 цагт 14218 хүнээс шинжилгээ авахад 481 хүнээс халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдол 8070 боллоо.
Сүүлийн 24 цагийн 124 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4,835 болов. Энэ нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 60 хувийг эзэлж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1,776 хүн коронавируст халдварын улмаас эмчлүүлж буй.
Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-1,486
- Хүндэвтэр-250
- Хүнд-31
- Маш хүнд-11 хүн байгаа юм.