Comment.mn

А.Гансүх аюултай тайлбар хийж, ажилтнаа ОХУ-д “түгжчихэв” үү?

ҮАБЗ-ийн шинжээч Ж.Бямбацогт, ҮАБЗ-ийн ахлах референт Г.Галбадрах, ҮАБЗ-ийн референт Б.Галданжамц нар 2021 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр 0536 УНҮ улсын дугаар бүхий “Landcruiser-200” автомашинтай  Алтанбулагийн боомтоор ОХУ руу нэвтэрсэн.

Тэд ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд, БХЯ-ны албан тушаалтнууд, ОХУ-ын газрын тосны хамгийн том компани болох “Роснефть”, Монгол, Оросын хамтарсан УБТЗ ХНН-ийн төлөөлөлтэй уулзсан.

Референт Г.Галбадрах, Б.Галданжамц нар унаж гарсан 0536 УНҮ улсын дугаар бүхий автомашинтайгаа 2021 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын хилээр орж иржээ. Харин Ж.Бямбацогт нь үлдэж, Москва хот руу явсан талаарх мэдээлэл хэвлэлүүдэд нийтлэгдсэн.

Энэ асуудлаар ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх 2021 оны гуравдугаар сарын 9-нд хэвлэлийн бага хурал зарлаж тайлбар хийв. Тэрээр “…Манай албан хаагчид томилолтоор ажилласан уу, ажилласан. Онгоц нисэхгүй байгаа учраас машинаар явсан. Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны үйл ажиллагаа бол далд хэлбэрээр явагддаг. Ямар нэгэн PR, сурталчилгаа хийдэггүй. Манай ажлын албаны албан хаагчид албаны тусгай үүрэг биелүүлэхээр ОХУ-ын Улаан-Үд хүртэл машинаар яваад буцаж ирсэн” гэж ярьсан юм.

Түүний “Манай ажлын албаны албан хаагчид албаны тусгай үүрэг биелүүлэхээр…” гэсэн үг нь хойд хөршийнхний холбогдох байгууллагуудын анхаарлыг татсан бололтой. Учир нь дэлхийн дүрмээр манай улс Орос, Хятад хоёр хөрш улсдаа ийм үг хэрэглэсэн үйл ажиллагаа явуулах хориотой юм байна. Ийм хэмжээний хөрш улсуудын түншлэлийн түвшинд хэрэгждэг дүрэм гэсэн үг.

Тиймээс ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн дээрх мэдэгдэлтэй холбоотойгоор шинжээч Ж.Бямбацогт ОХУ-д тун хүнд байдалд орчихоод байгаа тухай мэдээлэл бидэнд ирж байна.

Дашрамд дурдахад ОХУ-д “түгжигдчихээд” байгаа ҮАБЗ-ийн шинжээч Ж.Бямбацогт урьд нь А.Гансүхийг Зам, тээврийн сайд байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан. Түүнийг 2016 оны арваннэгдүгээр сарын эхээр “Төмөр замын хэрэг”-ийн улмаас нэр бүхий хүмүүсийн хамт хууль хяналтын байгууллагынхан баривчилж байсан юм.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.