Comment.mn

Сайн ломбардыг дээрэмдсэн этгээдийг баривчилжээ

2020 оны 12 сарын 17-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах “САЙН” ломбардыг үл таних хоёр этгээд дээрэмдээд зугтсан хэрэг гарч байсан. Хэргийг үйлдсэн 1988 онд төрсөн урьд  нь дээрэмдэх төрлийн гэмт хэрэг үйлдэж ял, шийтгэл эдэлж байсан М.Мөнх-Одыг улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан юм.

Харин өнөөдөр 11 цагийн үед Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид илрүүлэн дайчлан баривчиллаа. Гэмт этгээд ихэвчлэн барьцаалан зээлдүүлэх газруудыг шөнө оройн цагаар багтай, хүч хэрэглэн айлган сүрдүүлж дээрэмддэг байсан талаар эх сурвалж мэдээллээ.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр тухайн этгээд нь хуулийн байгууллагынханд баригдахаа мэдээд хорих газар руу явах бэлтгэлээ бэлдэн ариун цэврийн цаас зэргээ бэлтгэн ууталсан байжээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.