Comment.mn

Түрүүлсэн бөхөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн зүүж буй цагаа дурсгана

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойн хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газраас олон арга хэмжээнүүдийн зохион байгуулж байна. Үүний нэг нь арванхоёрдугаар сарын 29-нд улс, аймгийн алдар цолтой, хүчит 128 бөхийн барилдаан юм. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатар “Монгол бөхийн өргөөнд Их эзэн Чингис хааны өдөр буюу Монгол бахархлын өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтонолоо сэргээн мандуулсны ойгоор 128 бөх барилддаг болсон. 12 дугаар сарын 29-нд 2014 оны хамгийн өндөр чансаатай 128 бөх барилдана. Өөрөөр хэлбэл, монгол үндэсний бөхийн энэ оны хамгийн шилдэг бөхчүүд хүч чадал, авхаалж самбаагаа сорих юм” гэжээ. Мөн түрүүлсэн бөхөд шагнал гардуулах талаар “Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж түрүүлсэн бөхөд цом гардуулдаг уламжлалтай бөгөөд мөн өөрийн зүүж буй цагаа дурсгана. Шөвгөрсөн 16 бөхөд бас бугуйн цаг дурсгах юм. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ой бол монгол хүний монголоо гэх сэтгэлийг сэрээж, эрх чөлөө, тусгаар тогтнолын утга учрыг сануулдаг жинхэнэ монгол баяр, монгол шинэ жил билээ” гэжээ.

Эх сурвалж: Zaluu.com

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.