Засгийн газрын ээлжит хуралдаан энэ сарын 30-нд 10.00 цагт болно. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
№ | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
1. | Боомтын нэгдсэн захиргаа болон боомтын захиргаадын талаар авах арга хэмжээний тухай | С.БАЯРЦОГТ |
2. | Яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай* | С.БАЯРЦОГТ |
3. | Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгийн албан татварын тухай, Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн тухай | Ж.ЭРДЭНЭБАТ |
4. | Аудитын тухай болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын тухай | Ж.ЭРДЭНЭБАТ |
5. | Экспортын гэрээний төслийн тухай | Ж.ЭРДЭНЭБАТ |
6. | Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам шинэчлэн батлах эрх олгох тухай* | Р.ЖИГЖИД |
7. | Гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл сунгах тухай | С.ЧИНЗОРИГ |
8. | Гадаадаас 2015 онд авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох тухай | С.ЧИНЗОРИГ |
9. | Өрхийн мэдээллийн нэгдсэн санг удирдах, ашиглах журам батлах тухай* | С.ЭРДЭНЭ |
Танилцуулах асуудал
|
||
10. | Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг ашиглалтад оруулах тухай | С.БАЯРЦОГТ |
11. | Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох бэлтгэл ажлын явцын тухай | Р.ЖИГЖИД |
12. | Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2015-2016 оны гурван талт хэлэлцээр байгуулахад Засгийн газраас баримтлах зарчим, чиглэлийн тухай | С.ЧИНЗОРИГ |
Эх сурвалж http://www.info.mn