Comment.mn

Ц.Насанбат: Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг шилжүүлж авчрахаар холбогдох байгууллагад хандсан

Прокурорын байгууллагаас 2020 оны гуравдугаар улирлын тайлангаа өнөөдөр танилцуулав.  Энэ үеэр нийслэлийн Прокурорын газраас мөн хугацаанд хяналт тавьсан олны анхаарал татсан хэргүүдийн талаар мэдээлэв. 

Мэдээллийг танилцуулсны дараагаар Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжилж байгаа юу?

-Эрэн сурвалжлах ажиллагааг мөрдөх байгууллагууд гүйцэтгэдэг. Мөрдөх байгууллагууд мөрдөн байцаах ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байгаа. Шилжүүлж авах тухай асуудлаар холбогдох байгууллагад хандсан.

-ЖДҮХС-тай холбоотой хэргийн шалгалтын ажиллагаа дууссан уу?

-Шалгаж байгаа хэргүүд бий. 

-800 хятад иргэнтэй холбоотой хэрэгт монгол хүн холбогдсон уу. Өмнө нь нэг монгол хүн бий гэж мэдээлж байсан?

-Шалгаж байгаа хэрэг бий. 15 хүнтэй нэг хэрэг, зургаан хүнтэй нэг хэрэг хоёр дүүргийн шүүхэд шилжсэн. Тодорхой шалтгаануудын улмаас шүүх хурал хойшилсон.

-ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнаж, чагнасан гэх асуудлаар Тагнуулын ерөнхий газрын 11 ажилтныг яллагдагчаар татагдсан гэх мэдээлэл байна?

-Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.

-Худалдаа хөгжлийн банкны захирлуудтай холбоотой хэрэг ямар шатандаа байгаа вэ?

-Шийдвэр гаргах түвшний хүмүүстэй холбоотой хэрэг шийдвэрлэгдсэн. Харин бизнесийн байгууллагын зарим хүнтэй холбоотой хэрэгт шалгалтын ажиллагаа явагдаж байгаа.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.