Comment.mn

Хөрсний бохирдлыг бууруулах стратеги

Сая гаруй хүн амтай нийслэл хотын маань нэн түрүүнд тулгамдсан асуудлуудын нэг бол яах аргагүй орчны бохирдол. Агаарын бохирдол өнгөрсөн онд 50 хувиар буурсан амжилттай байгаа бол хөрсний бохирдол хүн амын эрүүл мэндэд аюул учруулсан хэвэээр.

Хөрсний бохирдлын гол эх үүсвэр нь гэр хорооллын жорлон, үхсэн мал, нохойны хүүрийг ил хаях, автомашиний задгай угаалгын газар, эмнэлгийн аюултай хог хаягдал байдаг. Хамгийн аймшигтай нь өвчин дамжих зам нь хүн бохир хөрснөөс ялаагаар дамжин халдвар авч болдог. Хүн төрөлхтөн ялааны хөлийг хорьж дийлэхгүй учраас хөрсний бохирдлыг багасгах нэг арга нь айл өрх иргэн бүр угаадсаа ил задгай асгахгүй байх, бохир усны цооногт асгах, эко жорлон ашиглах нь чухал юм. Гэвч энэ бүгдийг шийдвэрлэх дэд бүтэц манай улсад муу учраас хөрсний бохирдол их байна гэж ярьсаар хэдэн жилийг үдлээ.

Тэгвэл 2018 оноос Улаанбаатар хотын хэд хэдэн хэсэг Сервис центр буюу “Гэр хорооллын дэд бүтцийн төв” төслийг хэрэгжүүлж, гэр хорооллын дэд бүтцийг шийдэхээр зорьж байна. Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хот Баянхошуу дэд төв, Сэлбэ дэд төв, Дамбадаржаа дэд төв, Дэнжийн мянга дэд төв, Толгойт дэд төв, Шархад дэд төв гэсэн 6 дэд төвтэй байна. Төслийн I үе шат болох Баянхошуу, Сэлбэ дэд төвийн барилга угсралтын ажлууд 2020 онд дуусах юм. Төслийн II үе шат болох Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвийн барилга угсралтын ажлуудыг 2022 онд хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. Харин III үе шат болох Толгойт, Шархад дэд төвийн ажил 2023 онд хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа юм. I үе шатны Баянхошуу дэд төвийн төвлөрсөн дулаанаар хангах даралт өргөх насос станц ашиглалтад орсноор 11000 айл өрхийг төвлөрсөн шугамд холбох, халуун, хүйтэн усаар хангах боломж бүрдэв. I үе шатны Сэлбэ дэд төв 9000 гаруй айл өрхийг цахилгаан, дулаан, цэвэр бохир усаар хангах боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын айл өрхүүдийг инженерийн шугам сүлжээгээр холбож, орон сууц, ахуйн нөхцөлийг сайжруулах боломж бүрдэж байгаа юм.

Нийслэлийн Монгол Ардын Нам 2020 оны орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажилдаа тулгуурлан гэр хорооллын айл өрхийн орон сууц, ахуйн нөхцөлийг сайжруулахаар дэвшүүлээд байна. Энэ хүрээнд өмчилсөн газартаа цэвэр бохироо шийдсэн, тохилог орон сууц барих айл өрхүүдийг дэмжиж, “Ногоон хувийн орон сууц” загвар төсөлд хамруулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, дэд төвүүдийг ашиглалтад оруулснаар гэр хорооллын айл өрхүүд тохилог хувийн орон сууц барих дэд бүтэц нь шийдэгдэж байгаа юм. Мөн “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Баянхошуу, Сэлбэ, Шар хад, Толгойт дэд төвийн бүтээн байгуулалт, орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Үүнээс гадна гэр хороололд инженерийн дэд бүтэц бүхий Сервис центрийг нэмэгдүүлж, гэр хороолол, зуслангийн шороон замуудыг хатуу хучилттай болгож, тоосжилтыг 50 хувиар бууруулахаар мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

Ийнхүү гэр хорооллыг барилгажуулж, төвлөрсөн дулаанд холбосон хувийн орон сууц барих нөхцөлийг бүрдүүлснээр Улаанбаатар хотын онцгой тулгамдсан асуудал болох хөрсний бохирдлыг шийдэх боломж бүрдэх юм.

Шуурхай.мн

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.