Comment.mn

Х.Баттулга: Юун яасан архины савалгаа, юун дээлийн хээ, юун Кембриж. Үүнээс илүү нэн яаралтай хэлэлцэх асуудлууд байна

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2020 оны намрын ээлжит чуулган өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 1-ний энэ өдөр нээлтээ хийж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганыг нээсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэх үеэрээ дараах зэмлэлийг хэлжээ. 

Тэрбээр орон нутаг дахь төсвийн үр ашиггүй зарцуулалттай холбогдуулан гишүүдэд хатуухан үг хэлэв. “Та бүхэн ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 4.8 их наядын алдагдал тусгасан. Төсөвт ийм хүйтэн сэтгэлээр хандаж байгаа чинь доод шатандаа төсвийг үр ашиггүй зарцуулах шалтгаан болж байна” гэв. 

Мөн “юун яасан архины савалгаа, юун дээлийн хээ, юун Кембриж. Үүнээс илүү нэн яаралтай хэлэлцэх асуудлууд байна.  4,8 их наядын өр үйлдвэрлэж, өрийг өрөөр дарснаа дайснаа дарсан мэт баярлах. Гишүүн бүрт тойрогт нь 5-8 тэрбумыг авлига болгон өгч байна. Тэнэглэлийн чинь золиос ард түмэн боллоо” хэмээн хэлснээс гадна шийдэх ёстой чухал асуудлаа эрэмблэх шаардлагатай байгааг анхааруулав.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.