Comment.mn

Д.Мөнх-Эрдэнэ: С.Эрдэнэ дахиж АН-ын хаалгаар шагайж чадахгүй болтлоо луйвар хийсэн…

Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суух Ерөнхий Консул асан, АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрээр:  “АН-ын дарга асан С.Эрдэнэ УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвших хүсэлтэй 100 гаруй горилогсдоос 100 сая төгрөг авч, нийт 10 тэрбум төгрөг цуглуулсан, түүнийхээ 6 орчим тэрбум төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй.

Үүнээс 2-3 тэрбум төгрөгийн зөрчил нь АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны хийсэн аудитын шалгалтаар албан ёсоор тогтоогдсон, мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгаа явуулсан төлбөр төлөлгүй, намыг өрөнд оруулсан. Мөн Намын дарга байхдаа өөрийн “Шонхор” фракцийн байранд АН-ын төв аппаратыг үнэгүй байлгаж байсан гэдэг нь худлаа байсан байна. Сарын 20-30 сая төгрөг авдаг байсан юм байна лээ. Энэ нөхөрт 100 сая төгрөгөө залилан хийлгүүлсэндээ харамсаж байна. Ер нь бол С.Эрдэнэ дахиж АН-ын байраар орж ирж чадахгүй болтлоо луйвар хийсэн” хэмээв. 

Мөн одоо С.Эрдэнэ өөрийн хүргэн Г.Энхболдыг ашиглан, дүүргийн ИТХ-ын 2020 оны сонгуульд ялалт байгуулж, Баянгол дүүрэгт дахин засаглах гэж байна гэсэн юм.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.