Comment.mn

Сураггүй алга болсон эмэгтэйг мөчилж, шатаасан байжээ

Өнгөрөгч наймдугаар сард 53 настай эмэгтэй гэртээ ирэхгүй сураггүй алга болж улмаар ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад ханджээ. Цагдаагийн байгууллага  мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үр дүнд  сураггүй болсон эмэгтэй бусдын гаргт амиа алдсан болохыг тогтоож, гэмт хэрэгтнийг илрүүлэн баривчилсан байна. 

Амь хохирогч эмэгтэй 54 настай “Н” нь 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр өөрийн оршин суух БГД-ийн нутаг дэвсгэр оршин суугаа газраасаа сураггүй алга боллоо гэж түүний ар гэрийнхэн энэ сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад буюу БГД-ийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст тэмдэглүүлжээ.

Хороо хариуцсан хэсгийн байцаагч Эрэн сурвалжлах ажлыг улсын хэмжээнд зарлан ажиллахад амь хохирогч Н-ийн цогцос энэ сарын 18-ны өдөр СХД-ийн 33 дугаар хороо Тахилтын жалганаас шатсан байдалтай олдсон. Уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй түүний хамтран амьдрагч 40 настай “Н”-г холбогдуулан цагдан хорьж мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Талийгаач хэргийн холбогдогч нар 2007 оноос хойш хамтран амьдарч байгаа. Уг хэргийг БГД-ийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн алба хаагчид илрүүллсэн байна. 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.