Comment.mn

Шарк Энхтүвшин хуримын ойгоороо 13 настай охины хагалгааны зардалд 10 сая төгрөгийн хандив өгчээ

MCS группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин  Шарк танк нэвтрүүлэгт оролцсоноор олны талархлыг хүлээсэн. Шарк танк-уудаас хамгийн нэр хүндтэй нь байж магадгүй. Дорнод аймагт төрж өссөн, МУИС-ийг төгссөн Д.Энхтүвшин 1997 онд MCS компанид ажилд орж, 10 жилийн дараа гэхэд америк долларын саятан болсон гэдэг. Түүний хувьд эхнэртэйгээ хуримаа хийгээд 20 жил болж байгаа бөгөөд энэхүү тэмдэглэлт ойгоороо сайн үйлсийн аянд нэгдэн нэгэн бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэжээ. Тэрбээр бичихдээ,

Өнөөдөр бид хоёрын хуримын 20 жилийн ойн өдөр. Энэ өдрөөрөө зүрхний ховдолын цоорхой оноштойгоор 12 жил явж байгаад #ЗүрхМартахгүй төслийн хүрээнд хагалгаанд орсон Сараана охины хагалгааны зардалд тусалж байгаадаа баяртай байна.

Сараана маань 13 настай, Эрдэнэт хотод амьдардаг, бүжигчин болох мөрөөдөлтэй айлын том охин. Удахгүй 2 ихэр дүүтэй болж 3 дүүтэй болно.

Сараана охины хагалгааны зардал 14 сая төгрөг болсон бөгөөд гэр бүлийнх нь болон хамаатан саднууд нь нийлээд 4 сая төгрөг цуглуулсан бөгөөд бид хоёр үлдсэн 10 сая төгрөгийг нь хандивлаж байгаа юм. Сараанаадаа эрүүл энхийг хүсье 

#ЗүрхМартахгүй  чалленж-д урьсан Anar Chinbaatar, Zoko Mendbayar нартаа баярлалаа. Нэг бяцхан хүүхдэд амь бэлэглэх хэн нэгэн сайхан сэтгэлтэй эрхмийг энэ чалленжийг үргэлжлүүлэхийг урьж байна. Чалленжийг таслахгүй үргэлжлүүлэх эрхэм нэгэн гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна 

Нэг Чалленж = Нэг бяцхан амь хэмээн бичсэн байв.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.