Comment.mn

Өндөржүүлсэн бэлэн байдлыг аравдугаар сарын 31-нийг хүртэл СУНГАЖ, дараах шийдвэрүүдийг гаргалаа

Засгийн газрын өнөөдөр 14.00 цагт ээлжит бус хуралдаан зарлаж, өндөржүүлсэн бэлэн байдлыг нэг шат бууруулах асуудлыг хэлэлцсэн юм.

Хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх аравдугаар сарын 31 хүртэл сунгахаар болжээ. Үүний хүрээнд дараах шийдвэрүүдийг гаргалаа. 

– Улсын Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар есдүгээр сарын 21-ний өдрөөс сургууль, цэцэрлэгийг хэвийн горимоор хичээллүүлэх шийдвэр гаргалаа.

– Хил дотроо Ковид-19-ийг алдаагүй байгааг үндэслээд урлаг спорт, худалдаа үйлчилгээг, бүх шатны сургалтын үйл ажиллагааг хэвийн горимоор явуулах шийдвэр гаргалаа. Есдүгээр сарын 16-наас эхлээд олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг хэвийн горимд шилжүүлэх шийдвэр гаргалаа.

– Гадаад улсаас ирж буй иргэд ажиглах байранд 21 хоног тусгаарлагдсаны дараагаар 14 хоног гэрийн буюу өрхийн тусгаарлалтад байх учиртай. Тэгвэл Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар гэртээ 14 хоног тусгаарлалтад байх журмыг цуцалсан

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.