Comment.mn

Эдийн засагч Л.Наранбаатар МАН-д элслээ

Эдийн засагч Л.Наранбаатар улс төрийн шинэ сонголтоо хийлээ. Тэрээр Ардчилсан намын гишүүн байсан бөгөөд намынхаа шинэчлэлийн төлөө үгээ хэлж, буруу үйлдлийг эсэргүүцэн хүчтэй тэмцдэг байсан. Тэгвэл энэ удаад тэрээр намаа сольж МАН-д гишүүнээр элслээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Улс эх орныхоо хөгжлийг түүчээлж, ачааны хүндийг үүрсээр ирсэн 100 жилийн түүхтэй, Монголын ууган намд гишүүнээр элслээ. МАН нь тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, улс эх орны язгуур эрх ашгийг дээдэлсэн нийгмийн ардчилал (Социал Демократ)-ын үзэл баримтлалтай нам юм. Эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр улс төрийн сонголтоо хийлээ. Улс төр бол багийн тоглолт. Хичээнээ” гэжээ

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.