Comment.mn

Хоёр хүн буудан зугтаасан этгээд өөрийгөө буудсан байдалтай олджээ

Хоёр хүнийг буудаж амь насыг нь хохироосон этгээд өөрийгөө буудаж амиа хорлосон байдалтай олджээ. Тэрээр энэ сарын 9-ний өдөр саахалт айлынхаа гэр бүлийн хоёр болох 51 настай эрэгтэй Б, 51 настай эмэгтэй М нарын цээж, ар нуруу нь буудаж хөнөөгөөд хэргийн газраас зугтсан байсан юм. 

Хэрэг гарсанаас хойш тус аймгийн цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин галт зэвсэгтэй этгээдийг шуурхай баривчлахаар аймаг даяар эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн юм. Харин өчигдөр \2020.09.10\ 14:00 цагийн үед хоёр хүнийг буудан хөнөөгөөд зугатсан этгээдийн унаж явсан мотоциклыг Жаргалант сумын төвөөс 40 километр зайд байдаг Асгат гэдэг газраас олсон бол орой 19:00 цагийн үед өөрийгөө буудаж, амиа хорлосон иргэн Б-ийн цогцсыг алба хаагчид олсон байна. Хэрэгтэн Б нь толгой тус газраа буудаж, амиа хорлосон байж болзошгүй ажээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.