Comment.mn

Иргэдийн дансанд 1072 хувьцааны НОГДОЛ ашгийг шилжүүлж эхэлжээ

Үнэт цаасны данс нь баталгаажсан буюу /брокерын компанид данс/ нээлгэсэн иргэдийн дансанд энэ сарын 28-ны өдрөөс ногдол ашгийг нь шилжүүлж эхэлсэн талаар “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иас мэдээллээ.

Монгол Улсын 2 сая 512 мянган иргэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшиж байгаагаас 1.6 сая нь хувьцааны дансаа нээлгэжээ.

Банкин дахь дансаа хувьцааны данстайгаа холбоогүй иргэдийн ногдол ашгийг хоёрдугаар ээлжинд олгох юм байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нэг ширхэг хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг өгч байгаа бол 1072 хувьцаатай иргэн 96480 төгрөг, 750 ширхэг хувьцаатай иргэн 67.500 төгрөг авах юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд иргэдийн ногдол ашгийг өгөхөд шаардлагатай 179 тэрбум төгрөгийг 100 хувь шилжүүлсэн мэдээллийг тус компанийн зүгээс өгсөн.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.