Comment.mn

БЗД-ийн Засаг даргын зөвлөл хуралдав

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Шинэ хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан дүүргийн Засаг дарга сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзаж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар хэлэлцсэний дагуу тус хуралдааныг шуурхай зохион байгуулав.

Тодруулбал, шинэ төрлийн коронавирус Ковид-19-өөс урьдчилан сэргийлж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа онцгой нөхцөл байдалд эхлэхээр болсон. Иймд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 32 сургууль, 45 цэцэрлэгт халдвар хамгааллын дэглэм сахих ажлын хүрээнд Засаг даргын нөөц хөрөнгөөс халуун хэмжигч төхөөрөмж болон гар ариутгагчийг авч өгөхөөр боллоо.

Түүнчлэн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд хог тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг НҮГ-уудын удирдлагуудад аливаа халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж, хур хогийн цэгүүдийг яаралтай устгаж, хог тээврийн менежментийг сайжруулж, ачилтыг хуваарийн дагуу түргэн шуурхай зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.