Comment.mn

О.Магнайг ажилаа өгсөнд олон хүн харамсаж байна

Олон иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын эрх ашгийг нь хамгаалж, тэдний төлөө дуугарч, эрх баригчидтай хатуухан тэмцэж чаддаг байсан ШӨХТГ-ын дарга асан О.Магнай Шадар сайд У.Хүрэлсүхтэй хамтарч ажиллаж чадахгүй гэсэн шалтгаанаар ажлаа өгсөн билээ. Түүнчлэн МАН-ын гишүүдийн хажууд суухаар миний огиудас хүрдэг ч гэж тэрбээр ярьж байна.

Одоогоор түүний албан тушаалыг нь авсан хүн алга. Харин ард иргэд түүнийг ажлаа өгсөнд ихэд харамсч одоо О.Магнай шиг хүн томилогдохгүй байх гэсэн итгэл найдваргүй хүлээж сууна. Олон хүн түүн шиг цор цор хийж дуугардаг, жирийн иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, үүсээд байгаа нөхцөл байдал асуудлыг иргэдийнхээ талд шийдвэрлээд өгчихдөг сайн хүн гарч ирээсэй гэсэн чин сэтгэлээр хүлээж сууна.

О.Магнай иргэдээсээ өндөр үнэлгээ авсан дарга байсан бөгөөд тэрбээр ирэх оны сонгуульд нэр дэвшихээр улс төрийн нам байгуулан бэлтгэлээ базаахаар ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх яриа ч олны дунд аль хэдийнэ тархаад байна.

Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.