Таиланд улсад коронавирусийн улмаас хилийн хорионд орж, сонгуулийн өмнө эх орондоо ирсэн Л.Гүндалай одоогийн нөхцөл байдлын талаар санал бодлоо илэрхийлэн коронавирусээр улс төр хийж, өөрсдийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлж байгаа явдлаа зогсоохыг шаардсан юм. Тэрбээр хэлэхдээ:
Сүүлийн үед “Порчик’ Нямхүүд бараг Улсын баатар цол өгөх нь холгүй тахин шүтлээ. Ажлаа мэддэггүй тэр хүнийг би 2006 онд сайд байхдаа ажлаас нь хөөж явуулж байсан юм. Гэтэл намайг буусны дараа удалгүй ХӨСҮТ-ийн дарга болчихсон. Тэр хүнд ямар ч мэргэжлийн авьяас боловсрол, мэдлэг байхгүй. Яагаад ийм удаан хугацаагаар ХӨСҮТ-ийн дарга хийлгээд байгааг гайхаж байна.
21 хоногийн тусгаарлалт гэж хаана ч байдаггүй юм. 19 дэх хоног дээрээ илэрсэн гээд байгаа нь “Порчик’ Нямхүүгийн зохиосон жүжиг шүү. Тэр хүн улс төрийн захиалгаар Монголын ард түмний тархийг угааж байна. Орон нутгийн сонгуульд зориулж монголчуудыг хорьж байна.
Д.Нямхүү оюутан байхын л “Порчик’ хочтой, цонхоор орж хулгай хийдэг нэгэн байсан. Энэ хүнээс болж Монголын ард түмэн бизнесээрээ, орлогоороо хохирч, гадаад хоригдож, хөл хорионд орж, эрүүл мэндээрээ хохирлоо’ хэмээсэн байна.
Харин энэ бүхэнд Д.Нямхүү тайлбар хийхдээ, Гүндалайн хэлсэн тэр дэмий ярианд тайлбар хийж байх зав алга гэсэн юм.