Comment.mn

Х.Нямбаатар утсаар ярьсан шалтгаанаа ингэж тайлбарлажээ

Даваа гарагт /2020.07.20/ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ЦЕГ-ын харьяа Дотоодын цэргийн штабт “ажиллах” үеэр тэрбээр тосож авсан бие бүрэлдэхүүнтэй уулзах үедээ утсаар ярьж байсан нь “цэргийн штабын ажилчдыг үл тоолоо, бүдүүлэг загналаа гэсэн олны шүүмжлэл, дургүйцлийг төрүүлээд байгаа юм.

Тэгвэл энэ талаар тэрбээр өөрийн биеэр тайлбар хийжээ.

Намайг очиход “Та одоо тэдэн алхам алхаад тэр хивсэн дээгүүр алхана. Тэнд очиж зогсонгуут танд ирж рапорт өгнө. Түүний дараа байлдааны туг сүлдэнд очиж мөргөнө’ гэсэн дарааллыг заасан. Яг тэр үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ сайд “Та яаман дээрээ хэзээ очих вэ. Засгийн газрын хуралдаанд чухал асуудал хэлэлцэнэ’ гэж ярьсан. Үүнийг зориуд матарлах, харлуулах юм болж байна. Намайг ирснээс хойш бичлэг явсан. Утас дуугарсан. Засгийн хойшлуулшгүй ажил байсан. Өөлж муулах юм олж ядаад байх шиг байна’ гэжээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.