Comment.mn

Гадаадад буй Ч.Сайханбилэг хий хашгирч байгааг С.Баяр шүүмжлэв

Сүүлийн хэдэн сар гадаадын улсад чимээгүй байсан ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг энэ долоо хоногт цахим орчинд гэнэт гарч ирж, Ерөнхийлөгчид Х.Баттулгад хандан гомдлын утга агуулгатай ил захидал хүргэсэн билээ. 

Ч.Сайханбилэг “…Бүх “Шорон операци”-ийг ганц Маэстро л удирдаж байгаа. Тэр нь ганц Баттулга! гэсэн утга агуулгыг дурьдсан. 

Тэгвэл түүнийг энэ байдалд С.Баяр нэлээд шүүмжлэнгүй хандан ийн жиргэжээ. “Энэ бол муу жишиг.Сая ял авсан хүмүүс түүний команд. Командалсан салаагаа орхиод, голын нөгөө эрэг дээр ганцаар гарч чанга хашгираад яах ч билээ. Хашгираан нөгөө хэдэд нь яаж ч нөлөөлөө билээ… Сувгаа солье…” хэмээн бичжээ. 

Нэмж тодруулахад, С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгон, авилга авсан байж болзошгүй хэмээн шалгаж өнгөрсөн долоо хоногт С.Баярцогтод 10 жилийн хорих ял оноосон бол С.Баярт холбогдох хэргийг тусад шалгахаар болсон билээ. Өмнө нь тус хэргийн улмаас хорих газар түр саатуулагдан батлан даалтаар суллагдаж байсан С.Баярын шүүх хурал өнөөдөр /2020*07*22/ болох юм. 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.