Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлэл өгч байна. Баяр наадмын өдрүүдэд 32 удаагийн дуудлагаар 260 алба хаагч 24 иргэнийг уснаас аварсан байна.
Яг одоо Налайх дүүргийн нэгдүгээр хороо Энгэр шандын орчимд хүүхэд усанд осолдсон дуудлагын дагуу эрэн хайх ажил явагдаж байна. Нийт 400 гаруй км усанд шумбалт хийж, эрэн хайж байна. Хүй долоо худаг орчмын хамгаалалтад 125 алба хаагч, 13-р зуунд 165 алба хаагч ажилласан. Хүй долоо хутагт шаварт суусан 7 авто машиныг гаргасан. Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор 40 гаруй алба хаагч хөдөлгөөнт болон завьт эргүүлээр ажиллаж байна гэж мэдээллээ.