Comment.mn

Том оврын ачааны машин 13 машин мөргөсөн ноцтой осол гарчээ

Нийслэлд өчигдөр орой хүнд даацын машин 13 машиныг мөргөсөн зам тээврийн осол гарчээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас тодруулахад “2020 оны 7 дугаар сарын 8-н буюу өчигдөр орой 23:20 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Хайлаастын зам, Сургуулийн 14 дүгээр гудамжны урд замд HOVO маркийн миксер Мицубиши пажеро, 7 ширхэг Тоёота приус, Ниссан дацун, Хонда инсайт, Старекс, Ланд круйзер 80 машинуудтай мөргөлдсөн ноцтой осол гарлаа. HOVO маркийн миксер нь 10 тоннын зуурмаг ачих даацтай. Осол гарах үед 8 тоннын зуурмагтай явж байсан нь тогтоогдсон.

Одоогийн байдлаар ослын улмаас таван хүн гэмтэж, ГССҮТ-д хүргэгдсэн.

Мөн ослын үеэр гурван айлын хашаа дайрсан байна. Ослын шалтгааныг тодруулахаар шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.