Comment.mn

У.Хүрэлсүх: Би эх орныхоо өмчөөс ширхэг хадаас ч хулгайлахгүй, хулгай хийвэл шоронд орно

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Би Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдын хувьд эх орныхөө өмчөөс нэг ч хадаас хулгай хийхгүй. Хулгай хийвэл шоронд орно.

Миний кабинет ч зөвхөн хуулийн хүрээнд ажиллана. Шинэ сайд нараас албан тушаал, хэн нэгнийг томилуулах асуудлаар хандахгүй шүү. Хэрэв тэгвэл би хуулийн хүрээнд шалгана. Эх орноосоо хулгай хийдэггүй парламент байцгаая. Ардын нам хүн амьтанд доромжлуулаад байдаг нам биш. Манай намын дотоод хэрэгт битгий оролцоорой. Манай намын доромжилж байгаа ганц нэг хүн байвал бид бүх хүчээрээ тэр хүний эсрэг ажиллана. Нөхөрсөг зөвлөгөөгөөр хамтарч ажиллана. Ганц хоёр уур амьсгал эвддэг нөхөд парламентыг салгадаг. Хэл ам хэрүүл хийгээд байдаг. Ард түмэн тэдэнд дүн тавьж дахин сонгодоггүй. Энэ парламентад орж ирээгүй байна. Хүний өөрийн нам гэлтгүй хамтран ажиллана. Миний өрөөнд орж ирээд уулзаарай, шүүмжлээрэй. Засгийн газар бүх нөөц боломжоо дайчилж ажиллана. Засгийн газрын гишүүд хууль бус зүйлд үгүй гэж хэлж сураарай. Хууль бус зүйл хийвэл шоронд сууна шүү. Засагт ажиллаж байсан олон хүн хөөрхий буруутай шийдвэрээсээ болж хууль шүүхээр явж байгааг харж байна шүү дээ бид.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.