ЭМЯ-аас КОВИД-19 цар тахлын тухай цаг үеийн мэдээллийг өдөр бүр өгч байгаа.
2020.07.06-ны өдөрт 757 хүнд шинжилгээ хийсэн. 752 хүнээс коронавирус илрээгүй. Харин Алтанбулагийн боомтоор орж ирсэн таван хүнээс илэрсэн.
Өнөөдөр зургаан хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн шатны сувилалд шилжлээ. Тодруулбал, 38 настай эр, 29 настай эр, 11 настай эм, 6 настай эр, 39 настай эр 12 настай эр нар 15 хоногт эмчлэгдэн эдгэрсэн байна.
Ингэснээр Монгол улсад коронавирусний батлагдсан тохиолдолд 225 боллоо. Үүнээс эдгэрсэн 181 болж байна.