Comment.mn

“Сахал” Д.Эрдэнэбилэг Худалдаа Хөгжлийн Банк, Улаанбаатар хотын банкаа нэгтгэлээ

“Сахал” гэх хочтой Д.Эрдэнэбилэг өөрийн хувьцааны дийлэнхийг эзэмшдэг “Худалдаа Хөгжлийн Банк”, “Улаанбаатар хотын банк”-уудаа нэгтгэжээ.

Энэ тухай тус хоёр банкны гаргасан албан мэдэгдэлд : “Монголбанкнаас 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гаргасан зөвшөөрлийн дагуу Улаанбаатар хотын банкны нийт актив, пассив, хөрөнгийг салбар, тооцооны төвийн хамт Худалдаа, хөгжлийн банканд нэгтгэж, Улаанбаатар хотын банкны харилцагчид 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Худалдаа, хөгжлийн банкаар үйлчлүүлэхээр болж байна.

Улсынхаа нийслэлээр овоглосон Улаанбаатар хотын банк нь 1999 оноос өнөөдрийг хүртэл 21 жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулж, харилцагчдадаа банк, санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд, түргэн шуурхай, чанартайгаар хүргэсээр ирсэн бөгөөд жил бүр МҮХАҮТ-аас шалгаруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжид шалгардаг бахархам түүхтэй банк төдийгүй, Монголбанкны тодорхойлсноор банкны системийн нөлөө бүхий зургаан банкны нэг юм…Ийнхүү, банкны системийн нөлөө бүхий банкууд нэгдсэнээр Худалдаа, хөгжлийн банк нь 400 орчим ажилтан, 33 салбар, тооцооны төв, 1900 гаруй мерчант байгууллагаар цар хүрээгээ тэлж, харилцагч болон ажилтнуудын тоо, салбар нэгжийн хүртээмж зэргээр улам хүчирхэгжиж, харилцагчдадаа илүү ойртох стратегийн зорилтод жинтэй хувь нэмэр болж байна.” гэсэн байна.

sonin.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.