Comment.mn

Б.Оюумаа: Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хуралдаж шийдвэрээ гаргана

Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа УИХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр “Сонгогчдын нэрийн жагсаалтад хоёр сая 3969 сонгогч бүртгэгдсэнээс нэг сая 475 мянга 895 сонгогч саналаа өгч сонгогчдын ирц 73.65 хувьтай байлаа.

Санал хураалтын дүнгийн мэдээлэл өнөө өглөө 07.30 минутад албан ёсоор гарч дууссан. Хамгийн сүүлийн хэсгийн хорооноос дүн мэдээ нь ирснээр сонгуулийн дүн эцэслэгдсэн. Хамгийн сүллд мэдээ нь ирсэн хэгийн хороодыг дурдвал Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын таван хэсгийн гурван хэсэг нь сумынхаа төв рүү очиж байж мэдээгээ дамжуулдаг. Эдгээр хэсэг 35-60 км явж дүнгээ танилцуулдаг. Дээрээс нь тус сумын хойд хэсгээр аадар бороо орж үеэр буусны улмаас машин явах боломжгүй болсон байна. Улмаар сумын Онцгой комисс хуралдаж гурван машин, 17 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллуулж, үерт автсан хэсгийг тойрч явуулж байж дүнгээ дамжуулсан.

Мөн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 74 дүгээр хэсэг мөн төв рүүгээ ирж мэдээгээ дамжуулдаг. Хурхын гол үерлэж сумын сонгуулийн хорооны ланд крузер машин голд урссан. Онцгой байдлаас урал машин явуулсан боловч мөн урссан. Тиймээс модны том трактор ашиглаж байж машинуудаа гаргаад дүнгээ дамжуулсан. Тиймээс энэ хэсгийн хорооны мэдээлэл хамгийн сүүлд ирсэн.  

Санал хураалт явагдаж дууссанаас хойш хяналтын тооллого явуулах хэсгийн хороодыг сум, дүүргийн сонгуулийн хороод тогтоодог. УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нийт хэсгийн хороодын 50 хүртэлх хувьд нь хяналтын тооллого хийдэг. Сум, дүүргийн сонгуулийн хороод хэдэн хувьд нь хяналтын тооллого хийх шийдвэр гаргасны дараа нам, эвслийн ажиглагчид сугалж, санамсаргүй байдлаар хяналтын тооллого хийх хэсгийн хороодыг сонгодог. Энэ удаад 2070 хэсгээс 849 хэсэгт нь буюу 41.2 хувьд нь хяналтын тооллого хийх шийдвэр гаргасан. Зарим хэсгийн хорооны хяналтын тооллого хараахан дуусаагүй үргэлжилж байна. Хяналтын тооллогын дүн санал хураалтын дүнтэй зөрөөгүй байна.

Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хуралдаж сонгуулийн дүнг хэлэлцэж, шийдвэрээ гаргана” гэлээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.