УИХ-ын сонгуулийн санал хураалт болох гэж байгаатай холбогдуулан НЗДТГ-ын шуурхай хуралдаан болж, гурав хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааг худалдах, түүгээр үйлчлүүлэхийг хориглосон шийдвэр гаргажээ..
Уг шийдвэрийн хүрээнд энэ сарын 23,24ь 25-ны өдрүүдэд Нийслэлийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлүүлэхгүй байхыг анхааруулсан юм.
Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг дахин санал хураалтанд идэвхтэй оролцуулах зорилгоор зургадугаар сарын 24-ний өдөр буюу сонгуулийн өдөр томоохон зах худалдааны төвүүдийг амраах шийдвэрийг гаргасан байна.
Энэхүү захирамжийн үйлчлэх хугацаа энэ сарын 22-ны 00.00 цагаас 24-ний өдрийн 00.00 цаг хүртэл үргэжлэх юм. Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллага та бүхнийг захирамжийн хэрэгжилтэнд анхаарч УИХ-ын санал хураалтанд идэвхтэй оролцохыг уриалж байна