Энэ оны 06 сарын 13-ны өдөр Тоёота Приус маркийн автомашины жолооч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /1.92% согтолттой/ тээврийн хэрэгсэл жолоодон Баянгол дүүргийн нутаг дэвсгэр ажилчдын гудамжинд онхолдож, зорчигч Б эмэгтэй /1.13% согтолттой/, зорчигч О эмэгтэй /1.73% согтолттой/ нар гэмтсэн НОЦТОЙ зам тээврийн осол бүртгэгдлээ.
Иймд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, зорчигчдын зүгээс жолоочдоо тавих хяналт, шаардлага байдаггүй, согтуу хүнээр автомашин жолоодохыг өөгшүүлснээс болж бусад дүрмээрээ яваа хөдөлгөөнд оролцогч нарт аюул, занал учруулж, өөрсдөө гэмтэж бэртэж байна.