Comment.mn

Гадаадад “Тансагласан” Монголчууд

Хүмүүст нэг тийм ойлголт байдаг, гадаадад очоод тансаглах… Виз нь гараагүйдээ ч юм уу, атаархуу жөтөөрхүү юм уу нэг л тийм гадаадад байгаа хэдэн Монголчуудыгаа хэмлэх, боломж гарвал дэвслэх гэсэн далд Гитлертэй…

За тэнд очоод үнэхээр тийм айхтар тансагласан хүмүүсийг би бараг хараагүйдээ! Ээж Солонгосоос пүүз явуулаад, эгээ надад цоо шинэ шахуу хувцас явуулаад, аав надад мөнгө явуулсан гэдэг байрны найзууд дунд л бидний бага нас өнгөрсөн. Сүүлд нь өөрөө явж очоод барилгын цэвэрлэгээнд зогсоод, айл нүүлгээд аяга угаагаад явахад тэр пүүз, хувцас, мөнгө зүгээр ирээгүй юм билээ….

Өнөөдөр дэмий тэнэж биш бас л үр хүүхдээ, сургууль соёлоо гэж хөөцөлдөж явсан хэдэн арван Монголчууд гадаадад гацсан хэвээр байна. Миний хоёр найз цагаан сараар Солонгос явж билээ. Энд 3 хөөрхөн хүүхэдтэй… Эхлээд л тоглоом наргиан болоод л энээ тэрээ гээд л яваад байлаа. Сүүлдээ түндэмүнд үсчин хийж үзэв, айлаар хумс янзалж үзэв… Арбайт ягаан бүгдийг нь хийв… Арга тасраад яана даа л гэж сууна. Үр хүүхдээ санах бол наад захын асуудал, хүний газар өнөө шөнийн хоол маргааш яана даа гээд л сууж байна…

Тэр хүмүүс морал ёс зүйтэй байсан. Эх оронд минь цар тахал боллоо гээд тэвчээртэй гүрийсэн. Өвчтэй өндөр настай хүмүүс, нялхсууд яваг гээд чив чимээгүй л байсан. Гэтэл яг энд Улаанбаатарт нээх тийм хөл хорио морио гэсэн юм алга үнэндээ. Би нүдээрээ харсан, олон хороо дүүрэг дээр ямар ч маскгүй хэдэн зуун хүмүүс гар бариад л, тэврэлдээд л чихэлдэж байна лээ… 

Ер нь хавтгай тийм, саяын миний хоол идсэн газар ч битүү хүн нэг ч маск зүүсэн хүн байсангүй. Сүржин сүржин том намууд нээлтээ хийхдээ сүүлийн 4,5 сар бидний гүрийсэн тэр хөл хориог мөрдөөгүйг БҮГД ХАРСАН. Ийм үед ЯАГААД? Хэд хэдэн агаарын хилээ нээгээд тэр хэдэн хүмүүсээ татаж авч болохгүй байна вэ? Хэн нэг нь тодрох хэрэггүй зүгээр л бизнесийн зарчмаар мөнгөө төлж ирээд мөнгөө төлөө тусгаарлагдъя, гол нь гэртээ харимаар байна гэж байгаа тэр улсууд шүү дээ!

Зөндөө л тайлбар ирнэ биз. Бүх л чадлаараа, байгаа боломжоороо… Тэгвэл ядаж тэднийгээ, зовж яваа нэгнийгээ чичлэхгүй баймаар байна! Синга шиг газар мөнгөгүй гацвал тэгээд л новшшдээ… Солонгос байлаа ч тэгээд таних мэдэх хүнгүй гацвал хамгийн харгис нийгэм шүү дээ… Манайхаан, сайхан цаг ирнэ ээ! Одоо нэг тийм хогийн худлаа сонсогдож байсан ч тэгэж итгэж хүлээхээс аргагүй ээ. Хэдүүлээ удахгүй гоё хөдөө гарна аа, орой гоё сууна аа, энхтайваны гүүр давж алхаад кофе ууна аа, амьд хүн аргатай жаахан тэсээрэй, амьдралдаа ийм юм үзэх нь ховор учраас Challenge гэж бодоод тэмцээрэй. Төр засаг энээ тэрээ юу болоод байгааг нь мэдэхгүй ч та нарынхаа нөхцөл байдлыг ойлгоод хамт шаналаад суугаа хүмүүс энд байгаа шүү. Удахгүй сайхан уулзахыг ерөөе!

Ч.Ганжавхлан 2020.06.10

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.