Энэ удаагийн сонгуулиар бэлгийн цөөнх гэсэн тодотголтой хүн нэр дэвшиж байгаа нь олон хүний дургүйцлийг хүргээд байгаа билээ. Гэхдээ Монгол Улсын Үндсэн хуудьд зааснаар иргэн бүр сонгох болон сонгогдох эрхтэй гэсэн заалт бий.
Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд өмнө жилүүдэд байгаагүй их бие даагчид өрсөлдөж байгаа бол бэлгийн цөөнх гэдгээ олон нийтэд зарласан Н.Ган-Од нэр дэвшиж байгаа нь Монголд анхны тохиолдол болж байна.
СЕХ-ноос ял шийтгэл эдэлж байгаагүй, 25 нас хүрсэн, мөрийн хөтөлбөр нь шаардлага хангасан бол бүртгэхгүй гэх үндэслэл байхгүй гэсэн мэдээллийг өглөө. Харин хэнийг сонгох, хэнд саналаа өгөх нь иргэн таны сонголт билээ.