Comment.mn

10 оюутан эдгэрч ХӨСҮТ-өөс гарлаа

Манай улсад коронавирусийн тархалт нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Зургаадугаар сарын 8-нд ХӨСҮТ-ийн лабораторид 20 шинжилгээ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 20 шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй. Дорноговь аймагт тусгаарлагдсан дөрөв, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 15 хүний давтан шинжилгээнээс халдвар илрээгүй.

Өнөөдөр сайн мэдээтэй. 10 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. Эдгэрсэн хүмүүс 18-25 насны оюутнууд бөгөөд тав нь цэргийн сургуулийнх, тав нь Алтанбулаг боомтоор орж ирсэн хүүхдүүд байна” гэв.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.