Comment.mn

Польш улсад суралцаж байсан Монгол оюутан гэрээслэл үлдээгээд амиа хорложээ

Энэ сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Польш улсад суралцаж байсан Монгол оюутан өндрөөс үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Эх сурвалжуудын мэдээллээр тухайн оюутан тус улсын Краков хотод суралцдаг байсан гэх бөгөөд байрлаж байсан дотуур байрныхаа зургаан давхраас доош үсэрсэн аж.

Талийгаачийн амьдарч байсан дотуур байрнаас гэрээслэл олсон бөгөөд тус улсын цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтыг хийж байгаа аж. Урьдчилсан шалгалтаар талийгаач нь 21 настай эрэгтэй бөгөөд тус улсад засгийн газрын тэтгэлгээр суралцаж байсан гэх мэдээлэл байна. Мөн гэрээслэлд бичигдсэнээр, тэрбээр энэ шийдвэрийг өөрөө гаргасан хэмээх агуулга бүхий зүйлсийг бичсэн аж.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.